Марло бол Нью Иорк хотод амьдардаг, гурав дахь хүүхдээ удахгүй төрүүлэх гэж буй ээж. Харин түүний нөхөр Рон бол халамжтай, ажилсаг хэдий ч эхнэр болон ээжийн ажлын талаар юу үл мэднэ. Шинэ хүн мэндэлж, ам бүл нэмэхэд Марлогийн ах хүүхдүүдийг нь шөнөөр харах Талли нэртэй асрагч хөлсөлж авчрах бөгөөд Марло Таллигаас суралцаж эхэлнэ.